ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТ

Цаг уурын өөрчлөлт гэж юу вэ?

Цаг уур гэдэгт температур, хур тунадас, нарны хурц гэрэл, салхины хэв шинж гэх мэт цаг агаарын бүх элементүүд багтана. Цаг уурын өөрчлөлт гэдэг нь тодорхой нэг цаг хугацааны туршид тодорхой нэг байршлын дундаж цаг агаарт гарч буй цаг уурын өөрчлөлт юм. Үүнд халах, хүйтрэх хандлагууд аль аль нь багтана.  Цаг уурын өөрчлөлт нь мөн тухайн бүс нутаг буюу газрын цаг агаарын холбогдох бүх элементэд гарч буй өөрчлөлтөд хамаарна. 

1992 оны НҮБ-ын Цаг Уурын Өөрчлөлтийн талаарх ажлын Конвенцид /НҮБЦУӨАК/ “Цаг уурын өөрчлөлт”-ийг дэлхийн атмосферын найрлагыг өөрчилж буй хүний үйл ажиллагаанд шууд болон шууд бус замаар нөлөөлөх, тодорхой цаг хугацааны туршид ажиглагдах цаг уурын өөрчлөлтийг хэлнэ гэж тодорхойлжээ.  

”Цаг уурын өөрчлөлт” гэсэн энэхүү нэр томъёо нь байгалийн хувирлаар юмуу эсвэл хүний үйл ажиллагааны үр дагавар болж тодорхой цаг хугацааны туршид гарч буй өөрчлөлтөд хамаарна. Цаг уурын өөрчлөлт нь шинэ үзэгдэл биш боловч, одоогийн санаа зовоож буй асуудал нь атмосферт хуралдсан зарим хийн өсөлтийн хурдавчилсан түвшин болон түүний цаг ууртай холбогдох боломжит холбооноос эхтэй юм.  

Цаг уурын өөрчлөлт болон дэлхийн халалт гэсэн хоёр нэр томъёо харилцан солигдож хэрэглэгдэж байдаг боловч дэлхийн халалт нь ердөө л цаг уурын өөрчлөлтийн нэг тал юм. Дэлхийн халалт нь зөвхөн дэлхийн дундаж температурын удаан хугацаагаар нэмэгдэх байдалтай холбоотой цаг уурын өөрчлөлтөд хамаардаг. 

Энэ гаригийн түүхийн үе шатуудад дэлхийн цаг уур асар их өөрчлөгдсөн хэдий ч, өнгөрсөн 10.000 жилийн туршид харьцангуй тогтвортой байсаар иржээ.  

Цаг уурын өөрчлөлтийн шалтгаан нь юу вэ?

Атмосферт хүлэмжийн хий бий болсноор дэлхийн дулааралт болдог. Хүлэмжийн хий гэдэг нь дэлхийн газрын гадаргаас ялгаран гарсан туяаг өөртөө шингээдэг төрөл бүрийн хийг дүрслэхэд хэрэглэгддэг нэр томъёо бөгөөд тиймээс ч энэ гаригийг ердийн байдгаас нь илүү дулаан байлгадаг. Нүүрстөрөгчийн хоёрдох исэл, метан, азотлог исэл болон озон нь бүгд хүлэмжийн хий юм. 

Ногоон хүлэмжийн үзүүлэх нөлөө байгалиасаа үүсэж, дэлхийг амьдралыг нь тэтгэх халуун хэвээр байлгасаар байгаа энэ явдлыг олон эрдэмтэд хүн төрөлхтний үйл ажиллагаа энэхүү байгалийн процессыг эрчимжүүлж байна гэж тайлбарлаж байна. Ийм үйл ажиллагаануудад тос, байгалийн хий болон нүүрс зэрэг чулуужсан түлш шатаах, ой модыг тэр чигээр нь тайрах гэх мэт газар ашиглалтанд гарсан өөрчлөлт, газар тариалангийн буруу практик, хүн амын өргөжилт орно.   

Эрдэмтдийн таамаглаж байгаагаар хүлэмжийн хийн өндөр түвшин 1-5 цельсээр дэлхийг асар их халахад хүргэх юм байна.  

НӨЛӨӨ

Дэлхийн халалтын (цаг уурын өөрчлөлтийн) нөлөө юу вэ?

Цаг уурын өөрчлөлт нь байгаль орчинд дараах хүчтэй нөлөөллийг үзүүлнэ. Үүнд:  

  • Далайн шуурга, аадар бороо, хүчтэй салхи, цасан шуурга гэх мэт хахир хатуу цаг агаарын үзэгдэл 
  • Далайн эргийн бүс нутаг дахь үер болон эргийн нуралт
  • Далайн түвшин хэт өндөрсөж, олон арлууд харагдахгүй болох
  • Усны хүртээмж, чанар өөрчлөгдөх
  • Ферм болон ой мод хортон шавьж болон гал түймэрт илүү эрсдэлтэй болох

Шийдэл

Цаг уурын өөрчлөлтийг шийдвэрлэх арга замууд юу вэ?

Хүлэмжийн хийн ялгаралтыг дараах аргуудаар багасгах:

  • Эрчим хүчийг илүү хэмнэлттэй ашиглах гэх мэт технологийн хөрөнгө оруулалт хийх
  • Шатахууныг сольж, илүү цэвэр шатахуун хэрэглэдэг болох
  • Нарны, устөрөгчит, цөмийн, салхины гэх мэт сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх

Цаг уурын өөрчлөлтийн талаар авч хэрэгжүүлэх бодлого, эрхзүйн зохицуулалтын хүрээ

Атмосферт хил хязгаар гэж үгүй бөгөөд цаг уурын өөрчлөлтийн асуудал бол олон улсын хүрээний үйл ажиллагаа шаардсан үнэхээр дэлхий дахины асуудал юм. 1992 онд 150 гаруй орнууд Цаг Уурын Өөрчлөлтийн талаар хийх НҮБ-ын Бодлого, Эрхзүйн зохицуулалтын хүрээний Конвенцид гарын үсэг зурсан байна. Уг конвенцийн зорилт нь: 

  • Ногоон хүлэмжийн хийн атмосфер дэх төвлөрлийг цаг уурын системд аюултайгаар нөлөөлөх хүний үйл ажиллагаа орохоос урьдчилан сэргийлэх түвшинд тогтворжуулах 
  • Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах
  • Тогтвортой байдлыг хэвшүүлэхэд нөлөөлөх эдийн засгийн хөгжлийг бий болгох

1997 онд Киотогийн Протоколоор аж үйлдвэржсэн 38 орныг хүлэмжийн хий ялгаруулалтаа багасгахыг үүрэг болгожээ. Уг Протоколд ЗГ-уудыг хүлэмжийн ялгаруулалтыг багасгахын тулд дараах арга замуудыг дагаж мөрдөх явдлыг дэмжиж өгсөн байна. Үүнд:    

  • Эрчим хүчний үр ашигтай байдлыг сайжруулах
  • Эрчим хүчний болон тээврийн хэвшилд реформ хийх 
  • Ой болон бусад нүүрстөрөгчит бүтээгдэхүүнийг хамгаалах
  • Дахин сэргээгдэх эрчим хүчний хэлбэрийг хэвшүүлэх

Цаг уурын өөрчлөлтийг багасгахад олон улсын хэмжээний үйл ажиллагаа шаардлагатай байхад АНУ зэрэг томоохон хүлэмжийн хий үйлдвэрлэгчид энэхүү Протоколд гарын үсгээ зураагүй л байна.  

Дотоодын түвшинд хэрэгжүүлэх бодлого, эрхзүйн зохицуулалт

НҮБ-ын Цаг Уурын Өөрчлөлтийн талаарх Үйл ажиллагааны Конвенцид /ЦУӨҮАК/ хүлэмжийн хий ялгаруулалтыг хянах хууль ёсоор үүрэг болгосон зорилт болон схем ороогүй боловч, энэ Конвенцоор өргөн сонголтын хүрээнд төрөл бүрийн үйл ажиллагаа явуулахыг Талуудаас шаарддаг.   ЦУӨҮАК нь цаг уурын өөрчлөлтийг багасгах бодлого, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, цаг уурын өөрчлөлтөд дасах явдлыг хөнгөвчлөх бодлого, арга хэмжээг батлах, цаг уурын өөрчлөлттэй холбоотой мэдээлэл солилцоог дэмжих, энэ талаар хамтран ажиллах, цаг уурын өөрчлөлтийн талаар олон нийтэд мэдүүлэх боловсролын болон олон нийтийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийг улс орнуудад үүрэг болгодог.  Эдгээр үүргүүдийг биелүүлэхдээ улс орнуудын үндэсний болон бүс нутгийн шинжтэй онцгой чухал асуудлуудыг ч бас бодолцож үзэх ёстой.

Дараах үйл ажиллагааны төлөвлөгөөг агаарын бохирдлыг багасгахын тулд улс орнууд боловсруулж болох юм.  Үүнд:  

  • Бүс нутагт хүлэмжийн хий ялгаралтыг хязгаарлах эрхзүйн зохицуулалт хийх
  • Агаарын бохирдлыг хянах тогтолцоог бий болгох
  • Хий ялгаралтын талаар Байгаль Орчны Хууль гаргах
  • Диоксин, DDT  гэх мэт тодорхой хорт бодисуудын хэрэглээнд хумхаа өвчнийг дарахаас бусад зорилгод хориг тавих /гэхдээ энэ өвчинтэй тэмцэхэд бас өөр арга зам олохыг цаашид шаардаж ч болох/ 
  • Суудлын болон ачааны автомашин, агаар, далай тэнгист болон томоохон эрчим хүчний байгууламжид хий ялгаруулалтын хатуу стандарт тогтоох
  • Дизель түлш, модны оронд өөр илүү цэвэр хий хэрэглэсэн тохиолдолд татаас өгөх

Дэлхийн халалт 5 триллион орчим долларын хөнөөл учруулж болно гэсэн нэг тооцоо байдаг. Энэ нь хөгжиж буй орнуудад хамгийн хатуу цохилт болно.  

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

Миний хөгшний монгол хэлний боловсрол маруухан юм аа даа.

И (зочин)

uur amisgaliin oorchlolt n ih asuudal bolj bgaa shu... ene talaarzaluu tsag uurchdiig demjij sudalgaa shinjilgeenii ajliig hiilgehed demjih estoi...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)