ХҮЧИЛЛЭГ БОРОО

Хүчиллэг бороо гэж юу вэ?

Хүчиллэг бороо гэдэг нь хүрээлэн буй орчинд аюул занал учруулдаг, атмосфер дахь хүчлийн улмаас бохирдсон бороо, цас, манан юм. Бороо нь нүүрстөрөгчийн хоёр дахь исэл болон хлорт хий атмосфер дахь чийгтэй урвалд орсноос шалтгаалан угаасаа бага зэрэг хүчиллэг байдаг. 5-аас доош  pH-ийн агууламжтай бол хүчиллэг бороо гэж үздэг.  

Хүчиллэг борооны шалтгаан юу вэ?

Хүчиллэг бороо нь чулуужсан түлш шатааснаас болж үүссэн хүхрийн исэл (SO2) болон азотын исэл (NOx)  гэсэн хоёр гол агаар бохирдуулагчаас шалтгаалдаг. Азотын ислийн ялгаруулалтын ихэнх нь моторт тээврийн хэрэгслээс шалтгаалдаг байхад хүхрийн ислийн ялгаруулалт нь эрчим хүчний станцууд болон хайлах үйлдвэрээс гардаг байна. Эдгээр бодисууд атмосферт гармагцаа газарт хүчиллэг бороо, цас, манан эсвэл тоос болж буухаасаа өмнө салхинд туугдан хол газрыг туулж болдог. Нэгэнт бий болсон хүчлийг байгаль орчин саармагжуулахгүй бол хор хөнөөл бий болдог.   

Хүчиллэг борооны үзүүлэх нөлөө юу вэ?

Хүчиллэг бороо хөрс, ус, ургамал, барилгын материал гэх мэт хүрсэн юм болгондоо сөрөг нөлөө үзүүлнэ.  

Нуурт үзүүлэх нөлөө

Нуур хүчиллэг болох тусмаа байгалийн төрөл зүйлийг тэтгэх чадвар нь буурна. Үүнээс болж загасны төрөл зүйл их хэмжээгээр цөөрөх болон үрэгдэж үгүй болох аюултай. Хүчиллэг байдалд нэлээд мэдрэмжтэй учраас мэлхийнүүд хүчиллэг усны үзүүлэх нөлөөг сайн заагч болж чадах юм.   

Ой модонд үзүүлэх нөлөө

Хүчиллэг бороо хөрсөн дэх шим тэжээл болон хэрэгтэй эрдэс бодисыг мод өсөж ургахдаа хэрэглэхээс нь өмнө задалж, угааж орхидог. Мөн хүчиллэг бороо нь шим тэжээлийн шингэлтэд саад болдог хөнгөн цагаан зэрэг хортой химийн бодис ялгаруулдаг. Шим тэжээл дутагдсан моднуудын өсөлт зогсож, навч нь хагдран унаж, хорхой шавьж, өвчин болон цаг уурын даралтад илүү өртөмтгий болдог.  Ой модны хүчиллэг бороонд тэсвэртэй байх чадвар нь хөрснийх нь саармагжуулах чадвараас хамаардаг.  

Хүн төрөлхтний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

Хүчиллэг бороо үүсэхэд нөлөөлдөг хүхрийн исэл (SO2) нь агаарт бусад химийн бодистой урвалд орж, уушигны гүнд нэвтрэн, ялангуяа ахимаг насны хүмүүст амьсгалын замын болон зүрхний өвчлөлийг бий болгох өчүүхэн жижиг хүхэрт хэсгийг бий болгодог. Сүүлийн үеийн судалгаагаар агаарт бий болсон их хэмжээний хүхэрт хэсгүүд болон зүрх болон амьсгалын замын өвчнөөр эмнэлэгт хэвтэх явдал ихэссэн, мөн уушигны багтраа өвчний шинж тэмдэг их илрэх болж эдгээр өвчнөөс шалтгаалсан нас баралт нэмэгдэж байгаагийн хооронд холбоо байна гэдгийг тогтоосон байна.   

Зэврэлт

Шохойн чулуу, элсэн чулуу, гантиг, тоосго, бетон болон метал эдлэлийн элэгдлийг хурдасгадаг бөгөөд хуучин барилга болон гадаа байрлалтай хөшөө, барималд асар их ноцтой асуудал учруулдаг. Хүчиллэг бороо ууршихаараа чулуун бүтээлийн кальцийн карбонатыг задлан чулууны кристалаас нүцгэлж орхидог. Кристал нь ургахаараа чулуунаас салж унадаг.  

Хүчиллэг борооны нөлөөнд автдаг гол гол газрууд

Европ, Хойд Америк болон Африкийн хувьд хүчиллэг бороо том асуудал биш. Харин Энэтхэг, Хятад болон Хойд Ази гэх мэт Азийн орнуудын хувьд сэтгэл зовоосон томоохон асуудал юм.  

Хүчиллэг борооны асуудлыг шийдвэрлэх арга зам юу вэ?

Эрчим хүчний үр ашигт байдлыг сайжруулах

  • Түлш шатахууны хүхрийн агууламжийг багасгах 
  • Том эрчим хүчний байгууламжид утаа ялгаруулалтын хяналтыг суурилуулах

Стратегиүд – Бүсийн Консерциум байгуулах:

  • Хамгийн их үр дүнд хүрч болох байгууламжуудад зориулж бууруулалтын технологи худалдан авах хамтын сан байгуулах
  • Хүчиллэг борооны судалгааны ажлыг хянах бүсийн хяналтын сүлжээ бий болгох
  • Бүсийн утаа ялгаруулалтыг хязгаарлах тогтмол үйл ажиллагаа

Санаачлага

  • Шинэ технологи ашиглах
  • Байгаль орчны төлөөх үйл ажиллагаанд санхүүгийн урамшуулал бий болгох
  • Шинэ технологи болон татаас гэх мэт санаачлагатай шийдэлд урамшуулал бий болгох

Хүчиллэг борооны талаарх шийдэл, эрхзүйн зохицуулалт

Азотын ислийг бууруулах ажлыг хэд хэдэн орнууд хийсэн. Үүнийг 1979 онд Женевт болсон Урт удаан хүрээний Хил давсан Агаарын Бохирдлын талаарх Конвенцид тусгасан байжээ.  Энэхүү конвенцийн зорилтууд нь хүн төрөлхтөн, түүний хүрээлэн буй орчныг агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, урт удаан хүрээний хил давсан агаарын бохирдол зэрэг агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, хязгаар тогтоон аажимдаа багасгах явдлууд байлаа. Урт удаан хүрээний Хил давсан Агаарын Бохирдлын талаарх Конвенц 1983 онд хүчин төгөлдөр болжээ.

Зүүн Азийн 10 орны оролцоотой Хүчиллэг Давхарга үүсэх явдлыг Хянах Сүлжээ /ЗАОХДүяХС/ 1998 оны 4 сард хүчиллэг борооны тунадас үүсэлтийг хянах бэлтгэл ажлаа эхэлсэн байна. 2000 оны 10 сард уг сүлжээ 2001 оны 1 сараас эхэлж байнгын хяналтаа эхлэхээр шийдвэрлэжээ.  1998 онд Өмнөд Азийн 8 орон Агаарын Бохирдол болон түүний Хил давсан Нөлөөллөөс  урьдчилан сэргийлэх, хянах тухай Тунхгийг Өмнөд Азид баталжээ.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Баяраа (зочин)

mash goy medeelel bichsen bna teged ene medeellig huulj awah geher bolohgui yma yaj huulj awah we

naraa (зочин)

uneheer goy medeelel bn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)