Цахилгаан гагнуурчны аюулгүй ажиллагааны зааварчилгаа

1. Оршил

1.1. Энэ заавар нь үйлдвэрийн газарт цахилгаан гагнуурын ажил гүйцэтгэхэд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үндсэн шаардлагыг тогтооно.

1.2. Цахилгаан гагнуурчин нь энэ зааварчилгааны үндсэн дээр боловсруулсан зааварчилгааны шаардлага болон хөдөлмөр хамгааллын зааварчилгаанд тусгасан

· Үйлдвэрийн газрын дэвсгэр нутаг болон үйлдвэрлэлийн байруудаар явахдаа

· Гал түймэр болон түлэгдэлтээс урьдчилан сэргийлэхдээ энэ зааварчилгааны болон бусад заварчилгаануудын шаардлагыг биелүүлнэ.

Бусад ажилтнууд аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчиж байгааг харсан тохиолдолд, цахилгаан гагнуурчин тэд нарт аюулгүй ажиллагааны дүрэм мөрдөх шаардлагатай гэдгийг хэлж өгөх ёстой.

Цахилгаан гагнуурчин нь хөдөлмөр хамгааллын асуудал эрхэлсэн албан тушаалтны удирдамжийг биелүүлнэ.

"Золгүй явдал гарахад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх үлгэрчилсэн заавар"-ын дагуу үзүүлэх тусламжийг цахилгаан гагнуурчин мэддэг, чаддаг байна.

Зорилтот зааварчилгаа аваагүй тохиолдолд цахилгаан гагнуурчин нь түүний мэргэжлийн дагуу ажил үүрэгтэй нь шууд холбоогүй, нэг удаагийн ажил гүйцэтгэхээс татгалзана.

1.2.1 Аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага

2.1. Хөдөлмөр хамгааллын асуудлаар ажлынхаа байранд удиртгал урьдчилсан зааварчилгаа болон ажлын байрандах зааварчилгаа авсан, цахилгааны аюулгүй ажиллагааны мэдлэгийн шалгалт өгсөн, ажлыг аюулгүй гүйцэтгэх арга барил эзэмшсэн, зохих үнэмлэхтэй, 18-аас дээш насны хүнийг бие даан цахилгаан гагнуурчнаар ажиллуулна. Ёмкость дотор /тогоо, цистерн, сав/ гүйцэтгэх цахилгаан гагнуурын ажилд эмэгтэй хүнийг ажиллуулахгүй.

2.2. Хөдөлмөр хамгааллын асуудлаар давтан зааварчилгааг цаг тухайд нь /3
сард 1 удаа/ аваагүй, аюулгүй ажиллагааны мэдлэгийн жил бүрийн шалгалт өгч
чадаагүй цахилгаан гагнуурчин ажил гүйцэтгэхийг хориглоно.

2.3. Цахилгаан гагнуурчин нь ажилд орохдоо эмнэлгийн урьдчилсан үзлэгээр орж, цаашдаа эмнэлгийн үзлэгээр тогтмол орно.

2.4. Цахилгаан гагнуурчин нь үйлдвэрийн газрын хөдөлмөрийн дотоод журмыг даган мөрдөнө.

2.5. Өдөр тутмын /ээлжийн/ ажлын цагийг ажил олгогчийн баталсан Хөдөлмөрийн дотоод журам буюу ээлжийн хувиар тодорхойлно.

2.6. Дараах хүчин зүйлүүд ажлын явцад аюултай болон хортой байдгийг цахилгаан гагнуурчин мэдэж байх ёстой, үүнд:

· Цахилгаан тог / гүйдэл /

· Хэт ягаан, харагддаг болон хэт улаан туяа

· Өндөр температур, хайлсан металл хортой хий болон тоос

2.6.1. Цахилгааны аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөн ажилтан цахилгааны тогонд цахиулна. Тог нь хүний биеэр гүйхдээ бие махбодид дулааны, цахилгаан химийн, механикийн болон биологийн нөлөө үзүүлнэ. Цахилгааны тог нь нүдэнд харагддаггүй учир, түүнийг аюулын эх үүсвэр гэж танихад хүндрэлтэй.

2.6.2. Цахилгаан гагнуур хийхэд үүсдэг хэт ягаан туяа нь нүүр, гарны түлэгдэлтэнд хүргэж, нүдийг үрэвсүүлнэ. Харагддаг туяа нь нүдний тор болон судасны бүрхэвчинд, хэт улаан туяа нь нүдний болор болон эвэр бүрхэвчинд нөлөөлнө.

2.6.3. Цахилгаан нуман гагнуурын температур нь 4000°С хүрдэг бөгөөд ингэхдээ гагнаж буй эд ангиуд нь халж, тэдгээрт хүрсэн тохиолдолд түлэгдэлт үүснэ. Халуун эд анги нь хүйтэн эд ангинаас ялгаагүй харагддаг учир түүнийг аюулын эх үүсвэр гэж танихад хүндрэлтэй. Түүнээс гадна цахилгаан гагнуур хийхэд хайлсан төмөрийн дуслууд үсэрч биенд хүрвэл мөн түлэгдэлт үүсгэх аюултай.

2.6.4. Цахилгаан гагнуурын ажил гүйцэтгэхэд хортой хий болон тоос ялгарч, тэдгээр нь элекрод, гагнаж буй металл зэргийн төрлөөс шалтгаална. Ялгарч буй хий, тоосны найрлагад гол төлөв дараах бодиснууд байдаг нүүрстөрөгч, азот,
хром, марганц, цайр, хүхрийн исэлдлүүд болон фторжсон нэгдлүүд. Эдгээр бодисууд хүний амьсгалж буй агаартай хамт хүний бие организмд орж хордлогонд хүргэж болзошгүй.

2.7. Цахилгаан гагнуурчин нь зөвхөн өөрийн эзэмшсэн бөгөөд зааварчилгаа авсан багаж, төхөөрөмж, тоног төхөөрөмжин дээр ажиллана.

2.8. Цахилгаан гагнуурчин тусгай ажлын хувцас, ажлын гуталтай ажиллана, шаардлага гарвал, бусад хувийн хамгаалалтын хэрэгслийг хэрэглэнэ.

2.9. Ажилчид, албан хаагчдад ажлын хувцас болон хувийн хамгаалалтын хэрэгсэл үнэгүй тавьж өгөх тухай салбарын үлгэрчилсэн нормын дагуу цахилгаан гагнуурчинд дараах зүйлийг олгоно:

· галаас хамгаалсан бодис шингээсэн ажлын хос хувцас

· арьсан гутал

· брезентэн бээлий

· тог дамжуулдаггүй ээлжийн бээлий

· хамгаалалтын дуулга малгай

Өвөл гадаа ажил гүйцэтгэхэд дараах зүйлийг нэмж өгнө:

· дулаан дотортой хөвөн даавуун хүрэм

· дулаан дотортой хөвөн даавуун өмд

· эсгий гутал

2.10. Ажлын байранд нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зөрчил илэрсэн, мөн тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл ба хувийн хамгаалалтын хэрэгсэлд эдврэл гэмтэл илэрсэн тохиолдолд энэ тухай нэн даруй шууд удирдлагадаа
мэдэгдэж эдгээр зөрчил гэмтлийг арилгатал ажил гүйцэтгэхгүй байна.

2.11. Цахилгаан гагнуурчин нь хувийн ариун цэврийг сахина. Хоол идэх буюу тамхи татахаас өмнө гараа угаах шаардлагатай. Ус уухдаа зориулалтын төхөөрөмжийг ашиглана /сатуратор, оргилуур г.м./

2.12. Энэ зааварчилгааны шаардлага биелүүлээгүй тохиолдолд цахилгаан гагнуурчин хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

3. Ажил эхлэхийн өмнө тавигдах аюулгүй ажиллагааны шаардлага

3.1. Ажил эхлэхийн өмнө цахилгаан гагнуурчин дараах үүргийг гүйцэтгэнэ:

3.1.1. Хувийн хамгаалалтын хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж өмсөөд, пиджакны /хүрэм/ ханцуйны манжетыг товчилно. Ингэхдээ хувцасны пиджак /хүрэм/ нь өмдний захыг дарсан, өмд нь гутлын /эсгий гутлын/ гадуур байна.

3.1.2. Ажлынхаа байрыг шалгаж, илүү зүйлийг хураана. Ажлын байрны шалыг шалгана. Шал нь нойтон буюу хальтиргаатай байвал, арчихыг шаардах буюу өөрөө арчина.

3.1.3. Гагнах тоног төхөөрөмж, утас, гагнах төхөөрөмжийн газардуулга, гагнуурын ширээ болон түүнийг тоноглосон тиски /хавчуур бахь/-ийн бүрэн бүтэн байдлыг шалгана.

3.1.4. Асаах, тохируулах болон хэмжих багажны бүрэн бүтэн байдлыг шалгана, мөн генератор болон трансформаторын тусгаарлуур дахь хүчдэлийг багажны үзүүлэлтээр шалгана.

3.1.5. Гагнуурын утсыг механик гэмтэл болон өндөр температураас хамгаалж байрлуулах ба чийгнээс хамгаална.

3.1.6. Ажлын байрны орчны соролт болон гал унтраах хэрэгсэл байгаа эсэхийг, ажиллагаатай эсэхийг шалгана.

3.1.7. Гагнуур хийж байгаа газрын дэргэд шатамхай, шатах материал байхгүй гэдгийг сайтар шалгана /шатах материал нь гагнуурын ажил хийж байгаа газраас 5 м-ээс доошгүй зайд байна/.

3.1.8. Зөөврийн цахилгаан гагнуурын төхөөрөмжийг цахилгааны шугамд залгах /штепсельгүй/ шаардлага гарах, мөн засвар хийх буюу гал хамгаалагчийг солихын тулд жижүүрийн цахилгаанчин /монтер/-ыг дуудна.

3.1.9. Гагнуурын утсыг зөвхөн халуун гагнуураар буюу гильз /бортого/-ийн тусламжтайгаар холбоно. Холбогдсон хэсгийг найдвартай бэхэлж тусгаарлана.

3.1.10. 42 В-оос илүүгүй хүчдэлтэй зөөврийн гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдлыг шалгана / цистерн, худаг г.м. газарт 12 В-оос хэтрэх ёсгүй/.

3.1.11. Цахилгаан гагнуурын төхөөрөмжийг ажиллуулахад хялбар, чөлөөтэй газар байрлуулна.

3.2. Хориглох зүйл:

· гагнуурын утсыг мушгиж холбох

· тогны гүйдэлтэй хэсэгт гараа хүргэх

· цахилгаан тоног төхөөрөмжийн засвар гүйцэтгэх.

4. Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны шаардлага

4.1. Ажил гүйцэтгэх үеийн цахилгаан гагнуурчны гүйцэтгэх үүрэг:

4.1.1. Зориуд гаргаж өгөөгүй газарт цахилгаан гагнуурын ажил гүйцэтгэхдээ гагнуур хийх газрыг 1,8 м доошгүй өндөртэй хаалт хийж хашна.

4.1.2. Цахилгаан гагнуурын ажлыг тусгай гаргаж өгсөн, тоноглогдсон газарт гүйцэтгэнэ.

4.1.3. Ажлын хувцас, ажлын гутал болон гарыг үргэлж хуурай байлгана.

4.1.4. Байнгын ажлын байранд цахилгаан гагнуур хийхдээ заавал орчны таталтыг залгана.

4.1.5. Туслахтай хамт ажиллах тохиолдолд туслах нь тусгай хамгаалалтын шилтэй хаалт буюу дуулга малгайг заавал ашиглана.

4.1.6. Гагнуур хийж байгаа газраас эд зүйлс авах буюу хөдөлгөхдөө заавал бээлийтэй байна.

4.1.7. Вандан шатан дээр цахилгаан гагнуурын ажлыг хийхдээ түүнийгээ төмөр лист, асбест болон бусад шатахгүй материалаар хучина.

4.1.8. Чийгтэй байр буюу савны дотор цахилгаан гагнуурын ажил гүйцэтгэхэд нэмэлт хувийн хамгаалалтын хэрэгсэл хэрэглэнэ /тог дамжуулахгүй ажлын бээлий, резинэн гутал, резинэн хивсэнцэр/.

4.1.9. Сууж буюу хэвтэж ажил гүйцэтгэх тохиолдолд цэмбэн дотортой тусгай дэвсгэр шаардаж авна.

4.1.10. Гагнаж буй зүйлийн газардуулга нь найдвартай бөгөөд утасны тусгаарлагч нь гэмтэлгүй байгаа эсэхийт шалгана.

4.1.11. Гагнуурын ажлыг хийхдээ электродын найдвартай ажиллагааг хангасан бэхэлгээтэй электродын бариулыг хэрэглэнэ.

4.1.12. Гагнаас хийгдэх хэсэгт төмрийг тос, зэв, хир, будаг зэргээс сайтар цэвэрлэж, хатаана. Төмрийг цэвэрлэхдээ заавал хамгаалалтын нүдний шил зүүнэ.

4.1.13. Машин дээр цахилгаан гагнуурын ажил гүйцэтгэх тохиолдолд эхлээд машины рама болон бүхээгийн газардуулгыг хийж, түлшний савны наана гөлмөн төмөр тавьж оч үсрэхээс хамгаална. Түлшний савны ойролцоо гагнуурын ажил хийх тохиолдолд түлшний савыг авах шаардлага тавина.

4.1.14. Хийн баллон буюу хийн дизелээр ажилладаг машины цахилгаан гагнуурын ажил гүйцэтгэх тохиолдолд машины хийг гаргасан байх ба баллонуудыг идэвхгүй хийгээр үлээлгэсэн байна.

4.1.15. Шатамхай бодис агуулж байсан савыг гагнахаас өмнө түүнийгээ аль нэгэн аргаар цэвэрлэж /содтой халуун усаар угаах, уураар цэвэрлэх, халуун агаар үлээлгэх г.м/, дараа нь хийн анализатораар савны доторхи агаарын орчинг шалгана. Саванд гагнуурын ажил хийхэд таглааг нь заавал онгорхой байлгана.

4.1.16. Сав, траншей, худагны дотор гагнуурын ажил хийхдээ, зөвшөөрлийн наряд заавал авсан байх ба түүнд заасан аюулгүй ажиллагааны арга хэмжээг авна. Ингэхдээ савны гадна заавал туслах байх шаардлагатай.

4.1.17. Гагнуурын хагас автомат, цахилгаан шлакийн гагнуур болон өнгөт металл /боронз, хөнгөн цагаан г.м./-ын гагнуурын ажлыг зөвхөн орчны соролт ажиллаж байгаа тохиолдолд хийнэ.

4.1.18. Цахилгаан гагнуурын төхөөрөмжийг цахилгааны шугамаас салгасны дараа зөөнө.

4.1.19. Ажлыг түр хугацаагаар зогсоохдоо электродын бариулыг зориулалтын штативт тавина.

4.1.20. Гагнуурын тогны хүчдэлд нийцсэн электродыг ашиглана.

4.1.21. Өндөр газар гагнуурын ажил хийхдээ вандан шат буюу хөнгөн шат ашиглана.

4.1.22. Ажлын байрнаасаа холдох аливаа тохиолдолд гагнуурын төхөөрөмжийг унтраана.

4.2. Хориглох зүйл:

· шил нь цав гарсан буюу завсартай хаалттай ажиллах

· байнгын ажлын байрандаа орчны таталтыг залгахгүйгээр ажиллах

· хамгаалалтын хэрэгсэлгүйгээр /маск, нүдний шил, хаалт г.м./ цахилгаан нумыг харах, бусдад харуулах

· бороо, цас орж байх үед гадаа цахилгаан гагнуурын ажлыг саравчгүй газар гүйцэтгэх

· "дүүжлээстэй" төмрийг зүсэх ба гагнах

· шатамхай бодис болон хий байгаа тасалгаанд гагнуурын ажил гүйцэтгэх

· даралттай сав, дамжуулах хоолой болон аппаратад гагнуурын ажил гүйцэтгэх

· даралттай сав, дамжуулах хоолой болон аппаратанд гагнуурын ажил хийх

· төмөр хоолой, рельс болон төмөр зүйлсийг буцах кабель /масс/ маягаар ашиглахыг

· газардуулсан ширээ буюу бусад зүйлд электродыг халаах

5. Аваар ослын үеийн аюулгүй ажиллагааны шаардлага

5.1. Цахилгаан гагнуурчин нь гэрч байсан золгүй явдал бүрийн тухай ажил олгогчид нэн даруй мэдэгдэж, хохирогчид анхны тусламж үзүүлж, эмч дуудан ойрын эмнэлэгт хүргэж өгөхөд нь туслана. Золгүй явдал нь цахилгаан гагнуурчинд өөрт нь тохиолдсон бол, тэрээр бололцооны хирээр эмнэлэгт хандаж, болсон явдлын тухай ажил олгогчид мэдэгдэх буюу хэн нэгнээр хэлүүлнэ.

5.2. Нүд өвдөж эхэлвэл ажлыг нэн даруй зогсоож, энэ тухай өөрийн шууд удирдлагад мэдэгдэж эмнэлгийн салбарт хандана.

6. Ажил дуусах үеийн аюулгүй ажиллагааны шаардлага

6.1. Цахилгаан гагнуурчин дараах үүрэг гүйцэтгэнэ:

6.1.1. цахилгаан гагнуурын төхөөрөмжийг салгаж, автомат болон хагас автомат дээр ажиллахдаа усыг хаана, хамгаалалтын хийн орчинд гагнуур хийхдээ баллоны түгжээг хааж редукторын даралтыг буулгана.

6.1.2. Агааржуулалтыг унтраана.

6.1.3. Ажлын байраа эмх цэгцтэй болгоно. Утас, багаж хэрэгслийг зориулалтын газар тавих буюу агуулахад хийнэ.

6.1.4. Хувийн хамгаалалтын хэрэгслийг тайлж зориулалтын газар хийнэ. Ажлын хувцас болон хувийн хамгаалалтын хэрэгслийг хими цэвэрлэгээ /угаалга/ буюу засварт цаг тухайд өгч байна.

6.1.5. Гараа савандаж угаана, шүршүүрт орно.

6.1.6. Ажил гүйцэтгэх үед илэрсэн дутагдлуудын талаар шууд удирдлагад мэдэгдэнэ.

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
сда (зочин)

роабш

Jack (зочин)

dajgvi e ilvv hugjvvl. gagnuuriin busad turlvvdiig bas gargaj busdad vzvvlehiig hichegere.

battsagaan (зочин)

bayrllaa

battsagaan (зочин)

bayrllaa

Оюунаа (зочин)

Мундаг болжээ, амжилт хүсье!

баагий (зочин)

хийн гануурийх байхгүй юм уу

Эрдэмээ (зочин)

баяраллаа манай ажилд гагнуур зайлшгүй хийх шаардлага гардаг эдгээр зааварчилгааг гануурчиндаа өгнө өө

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)