Барилга дээр ажиллах зааварчилгаа

Ерөнхий заавар

Нэг. Мансууруулах бодис, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үед ажилд гарах, ажлын цагаар хэрэглэхийг хатуу хориглоно.

Хоёр. Биеийн байдал тайван бус байх үед ажилд гарахыг хориглоно.

Гурав. Хувийн хамгаалах хэрэгсэлийг ажлын талбайд байнга хэрэглэж, нэмэлт хамгаалах хэрэгслийг ажлын нөхцөлд тохируулан хэрэглэнэ.

Дөрөв. Компанийн аюулгүй ажиллагааны зааварыг чанд мөрдөж ажиллана

1.Газар шорооны ажил гүйцэтгэх үед мөрдөх аюулгүй

ажиллагааны заавар

1.1 Газар шорооны ажлыг барилга байгууламж, замын улаан шугам тавьж, тэг тэнхлэг татаж, тэмдэг тавьсаны дараа эхлэнэ.

1.2 Хот, сууринд газар шорооны ажил гүйцэтгэхдээ газар доорхи шугам сүлжээг гэмтээхгүй байх арга хэмжээг урьдчилан авч, шугам сүлжээний ашиглалт хариуцсан байгууллагын зөвшөөрөл авсан байна.

1.3 Газар шорооны ажлыг аюул, осолгүй гүйцэтгэхийн тулд нуралтаас хамгаалах арга хэмжэээг урьдчилан авна.

1.4 Суурийн суваг, хүнхэрийн ханын налуугийн хэмжээг хөрсний геотехникийн шинж чанараас хамааруулж хүснэгтэд заасны дагуу гаргаж гүйцэтгэнэ.

д/д

Хөрсний төрөл

Суурийн гүнээс хамаарах эргийн налуу

3 м хүртэл

3-6 м хүртэл

1

Элсэрхэг хайргархаг хөрс

1:1,25

1:1,25

2

Элсэнцэр

1:0,67

1:1

3

Шавранцар

1:0,67

1:0,75

4

Шаварлаг

1:0,5

1:0,67

5

Нунтаг шороо

1:0,5

1:0,75

6

Бутрамтгай хадан хөрс

1:0,1

1:0,25

7

Нягт хадан хөрс

1:0

1:0,1

1.5 Хэрэв ухсан нүхний хана хөрсний усны үйлчлэлээр нурж болхуйц нөхцөлд бэхэлгээ хийнэ.

1.6 Газрыг бэхэлгээгүй хөндийлөн ухах ба элсэрхэг хөрсөнд бэхэлгээгүй 1 метрээс илүү гүн нүх, шуудуу ухахыг хориглоно.

1.7 Элс шавар холимог хөрсөнд 1.25 м, шаварлаг хөрсөнд 1.5 м, нягт хөрсөнд 2 метрээс илүүгүй гүнд эгц босоо хана босгож болно.

1.8 Нүх шуудуунд орж гарахдаа хоёр талаасаа хашлагатай шат хэрэглэнэ. Нягт хөрсөнд өөрөөр нь шат бэлдэж хэрэглэж болно.

1.9 Газар шорооны ажил нэгэн зэрэг хийж байгаа 2 хүний хоорондын зай нь 3 метрээс доошгүй байх ба нүхнээс гаргаж байгаа шороог ирмэгээс 0.5 метрээс багагүй зайд хаях хэрэгтэй.

1.10 Ухсан шуудууны ханыг налж сууж, амрахыг хориглоно. Мөн ухсан нүх шуудууны ирмэгээс 1 метрээс дотогш зайд элдэв зүйлс хураахыг хатуу хориглоно.

1.11 Ухсан шуудуу, нүхний ирмэгээс 1 метрээс багагүй зайд хүмүүс орохыг хориглосон туузаар буюу таних тэмдэгээр хязгаарлалт хийх ба машин техникийг 2.5 метрээс дотогш ашиглахыг хориглоно.

1.12 Газар шорооны ажил дуусаж, бэхэлгээ, банзыг авахдаа бэхэлгээнээс чөлөөлөгдсөн шуудууны хэсгийг булж, дарах замаар гүйцэтгэнэ.

2. Суурь ухах үед мөрдөх аюулгүй ажиллагааны заавар

2.1 Суурийн ажлыг газар шорооны ажил бүрэн дууссан, бэхэлгээг хийсний дараа эхлэнэ.

2.2 Барилгын суурийн ажил эхлэхийн өмнө болон угсралт хийх үед ухагдсан суваг, нүхний ханын бэхэлгээний бат бэхийг заавал шалгасан байхаас гадна, ханын налалтын байдлыг сайтар шалгана. Ялангуяа бороотой үед хөрсний бэхэлгээний бат бэхийг шалгаж, түүнд онцгой анхаарал тавьж ажиллана.

2.3 Суурийн гулдмайг барилгын гадна талаас угсрахаар ажлын байр нь засагдсан байх шаардлагатай. Гулдмайг зохих байранд нь тохируулан оосорлож, найдвартай бэхэлсэний дараа угсрах хэрэгтэй. Суурийн гулдмай, хавтанг өргөгч механизмын тусламжтайгаар угсарна.

2.4 Суурь угсрах үед дохиочинг заавал байрлуулна.

2.5 Суурийн бетон гулдмай, төмөр бетон эдэлхүүний сэнжний бат бэхийг урьдчилан шалгасаны дараа өргүүлэх хэрэгтэй.

3. Гүний доргиурыг ажилд хэрэглэх үед мөрдөх аюулгүй

ажиллагааны заавар

3.1 Ажилд хэрэглэхийн өмнө гүний доргиурын техникийн бүрэн бүтэн байдлыг шалгасан байна./Доорхи байдлаар/

· Түүний найдвартай ажиллагаа, бүх холбоос

· Цахилгаан гүйдлийн хүч ба давтамж тохирч байгаа эсэх

· Бууруулах трансформаторын хүчдэл зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэх

· Доргиурын залгуурыг шалгах

· Доргиурын хөдөлгүүрийн эргэлт зөв эсэх

· Доргиурын их биед хүчдэл дамжиж байгаа эсэх

3.2 Доргиур ажиллаж байх үед тэжээлийн утас, уян гол зэргийг татаж чангаах, зуурмагт доргиулагчийн нягтруулагч хэсгийг хэтрүүлж хийх зэргийг хориглоно.

3.3 Гүний доргиураар ажил хийж дуусаад хүчдэлээс салгасны дараа гадна талыг сайн цэвэрлэж тавина.

4. Зуурмаг бэлтгэх үед мөрдөх аюулгүй ажиллагааны заавар

4.1 Ажилд гарахын өмнө тухайн ажилчин хүрз ишнийхээ бэхэлгээ, хугаралт үүссэн эсэхийг шалгана.

4.2 Шавар зуурагч машины оператор нь ажил эхлэхийн өмнө машины бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгана.

4.3 Тэвш /шанага/ татагч ган татлагын ороолт, гэмтлийг шалгана.

4.4 Оператор нь ачаатай шанагыг дээш татах, хоосон шанагыг доош буулгах бүрдээ ажиллагсдад дуут дохио /амаар/ өгч байна.

5. Бетон зуурмаг цутгах ажлын аюулгүй ажиллагааны заавар

5.1 Арматурыг хэв хашмалд хийж угсрахдаа ойролцоох хүчдэлтэй шугам болон барилга, байгууламжинд хэрэглэж байгаа кабель утасны гэмтлээс ажилчдыг хүчдэлд цохиулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

5.2 Бетон зуурмагны тэвшний бункерийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг шалгана

5.3 Цахилгаан нягтруулагчийг бетоны ажилд хэрэглэх үедээ резин бээлий, резин ултай гутал хэрэглэнэ.

6. Хавтан угсрах үед мөрдөх аюулгүй ажиллагааны заавар

6.1 Угсармал төмөр болон төмөр бетон хийцийг угсрахдаа зохих мэргэжлийн дадлага туршлага бүхий ажилчдыг ажиллуулна.

6.2 Угсрагчид нь аюулгүй ажиллагааны дүрмийн үндсэн шаардлагыг бүрэн мэдэж, тэдгээрийг чанд биелүүлэх үүрэгтэй.

6.3 Өндөрт ажиллах ажилчид нь хамгаалалтын бүсээр хангагдсан, багажаа хийх тусгай хайрцаг, цүнхтэй байна. Урьдчилан бэхлэгдсэн найдвартай бүтээцээс хамгаалалтын бүсээ бэхлэх ба урьдчилан бэхлэгдсэн бүтээц байхгүй бол мастер болон даамалдаа хэлж хамгаалалтын бүс хийх бүтээцийг бэлтгэсэний дараа ажлаа гүйцэтгэнэ.

6.4 Бетон, төмөр болон төмөр бетон бүтээц өргөх, угсрах үед доор нь хүн, амьтан, машин техник байлгахыг хатуу хориглоно.

6.5 Бүх ажил явагдах угсралтын талбайд ажилчдын орох ба гарах гарц хийж, аюултай бүсэд хаалт, хамгаалалт, тууж татаж, дохио санамж байрлуулан өдөр, оройн ээлжинд зохих шаардлага хангахуйц гэрэлтүүлэгтэй байлгана.

6.6 Ажил эхлэхийн өмнө өргөх механизм болон өргөх ачааны сэнж, дэгээг урьдчилан шалгана.

6.7 Өндөрт ажиллах ажилчид аюулгүй ажиллагааны дүрмийн мэдлэгийг шалгалт өгч тэнцсэн, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байна.

6.8 Бүтээц, эдлэхүүн өргөж, угсарч байгаа механизмын машинч нь зохих журмаар баталгаажсан мэргэжлийн үнэмлэхтэй байна.

6.9 Механизмын жолооч, машинч нар ажлаас буух, үдийн амралтын үед ачааг өргөсөн байдалд орхихыг хатуу хориглоно.

7. Шавардлагын ажлын үед мөрдөх аюулгүй ажиллагааны заавар

7.1 Гадна талын шавардлагыг угсармал шат, дүүжин болон зөөврийн төхөөрөмжийн цамхагт шатан дээрээс гүйцэтгэнэ.

7.2 Өнгө шавардлагад хүний биед хортой хүнд металл, хар тугалга, зэсийн хольцтой будаг хэрэглэхийг хориглоно.

7.3 Зуурмагын насос, тоноглолыг цэвэрлэх, задлах, засварлах ажиллагааг хүчдэлээс шалгасаны дараа гүйцэтгэнэ.

7.4 Тэсрэмтгий, галд аюултай бодис, шатахуун, тосолгооны материал, мебель хэрэгсэл, шахмал хийтэй баллон, мөн хүнсний тэжээлийн зүйлс, хлорын шохойг нэг байранд хадгалахыг хориглоно.

7.5 Ажлын тусгай хувцас хэрэгслийг бүрэн хэрэглэж байх шаардлагатай.

8. Шавардлагын агрегат, станц дээр ажиллах үед мөрдөх аюулгүй ажиллагааны заавар

8.1Зуурагч машин ажиллаж байгаа үед засвар, техникийн үйлчилгээ хийхийг хориглоно.

8.2 Зуурах ажиллагаа явагдаж байхад тогоонд гараа оруулахыг хориглоно.

8.3 Зуурагч машины аливаа эд анги эвдэрсэн үед ажиллуулахыг хориглоно.

8.4 Зуурагч машиныг түр байрлуулахдаа суурь бэхэлгээг сайн хийж хамгаалсан байна.

8.5 Гадны ямар нэгэн үйлчлэлд хүрч болзошгүй цахилгааны утасны гадна талаар хамгаалалт бүрхүүл өмсгөнө.

8.6 Шавардлагын насос, агрегатыг аюулгүй ажиллуулах заавар, дүрэмтэй танилцсан зохих ёсны мэдлэгтэй, эрх бүхий хүн шавардлагын агрегат дээр ажиллана.

9. Будгийн ажлын үед мөрдөх аюулгүй ажиллагааны заавар

9.1 2 метрээс дээш өндөрт материал дамжуулах шаардлагатай үед өргөх механизм ашиглана.

9.2 Ажлын талбайд багаж хэрэгсэл, материалыг эмх цэгцтэй хэрэглэнэ.

9.3 Хүмүүс болон авто хөсгийн хөдөлгөөн ихтэй орчинд зөөврийн шатыг хэрэглэхдээ хаалт, хамгаалалт хийнэ.

9.4 Дээвэр будах үед хамгаалалтын бүс, хамгаалалтын бэхэлгээ хэрэглэнэ.

9.5 Будаг хийх ажлын талбайд тамхи татахыг хориглоно.

10. Мужааны ажлын үед мөрдөх аюулгүй ажиллагааны заавар

10.1 Мужааны ажил гүйцэтгэдэг бүх төрлийн төхөөрөмж, цахилгаан тоноглол дээр ажиллагсад нь тэдгээрийн бүтэц, зохион байгуулалт, аюулгүй ажилгааны дүрэмтэй танилцсан байх, мөн тодорхой хэмжээний дадлага туршлага эзэмшсэн байх шаардлагатай.

10.2 Тухайн тоног төхөөрөмж дээр ажиллагч нь ажил эхлэхийн өмнө уг техникийн бүрэн бүтэн байдал, газардуулга зэргийг шалгаж, ачаалалгүй сул ажиллуулж туршина.

10.3 Суурь машины орчмыг ажил явуулахад саад болохгүйгээр эмх цэгцтэй байлгана.

10.4 Тоног төхөөрөмж дээр зааварчилгаа аваагүй хүн ажиллахыг хориглоно.

11. Дээврийн ажлын үед мөрдөх аюулгүй ажиллагааны заавар

11.1 Дээврийн ажилд 18 нас хүрсэн, ажлын туршлагатай хүн оролцоно.

11.2 Ажилд гарахын өмнө мастер даамалаас ажлын заавар авч ажиллана.

11.3 2 метрээс дээш өндөрт хамгаалалтын бүс хэрэглэнэ.

11.4 Цас, бороо, манантай болон 6м/сек-с дээш салхитай үед хуйлмал дээврийн ажил хийхийг хориглоно.

12. Ачаа ачиж буулгах, тээвэрлэх ажлын үед мөрдөх аюулгүй ажиллагааны заавар

12.1 Даамал мастераас ажлын зааварчилгаа авна.

12.2 Тээвэрийн хэрэгсэлийг хөдөллөхөөс хамгаалах бүх арга хэмжээг авч, ачаа ачих, буулгахдаа дугуйнд эвүүр хийнэ.

12.3 Нэг хүнд ноогдох ачааны хэмжээ 36 кг-с хэтрэхгүй байна. Арматур, бусад төмөрлөг эдлэлийг гараар зөөвөрлөхдөө эрэгтэй хүний өргөж болох хэмжээнээс хэтрүүлж зөөхийг хориглохоос гадна хоёр буюу түүнээс дээш хүн эдлэл, хийцийг зөөвөрлөх үед хэн нэг нь удирдан ажиллуулна.

12.4 Ачиж, буулгаж байгаа ачааг өргөхдөө зөв болгоомжтой өргөнө.

13. Өндөрт ажил гүйцэтгэх үед мөрдөх аюулгүй ажиллагааны заавар

13.1 Барилга, объектийн өндөрт ажиллагчид нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, өндөрөөс хамгаалах бүс, дуулга малгайг бүрэн хэрэглэнэ.

13.2 Хашлаггүй хамгаалах хийц дээрээс хамгаалах бүсгүйгээр ажил гүйцэтгэхийг хориглоно.

13.3 Өндөрт гүйцэтгэх ажлыг ажлын зааварчилгаа авсаны үндсэн дээр 18 нас хүрсэн хүн гүйцэтгэнэ.

13.4 Халтиргаа гулгаатай үед өндөрт ажиллахыг хориглоно.

13.5 Хамгаалалтын бүс зөв бүслэх:

13.6 Хамгаалалтын бүс зөв хэрэглэх:

14. Цахилгаан гагнуурчин мөрдөх аюулгүй ажиллагааны заавар

Ажил эхлэхийн өмнө гагнуурчны хийж гүйцэтгэх ажил

14.1 Цахилгаан гагнуурын хурц туяанаас орчныг хамгаалахын тулд ажлын байрыг тойруулан хамгаалалт хийнэ.

14.2 Ажлын тусгай хувцас бие хамгаалах хэрэгсэл нь бүрэн бүтэн байна.

14.3 Гагнуурын аппаратын ажилгааг шалгаж, гэмтэл илэрвэл удирдах хүмүүст мэдэгдэж, гэмтлийг зассаны дараа ажлаа эхлэнэ.

14.4 Гүйдэл дамжуулж байгаа хамгаалах бүрээстэй утсыг гэмтэхээс хамгаалж байх, гэмтэлтэй утсаар ажиллахыг хориглоно.

14.5 Гагнуурчин ажил эхлэхийн өмнө багаж, төхөөрөмжийг иж бүрдүүлж, аюулгүй ажиллах арга барилыг бүрэн мэдсэн байх шаардлагатай.

14.6 Гагнуурын ажил эхлэхийн өмнө орчны хүмүүст анхааруулна.

· Ажиллах явцад баримтлах аюулгүй ажиллагаа

14.7 Гагнуурын ажлыг заагдсан газраас өөр бусад газарт хийх шаардлага гарвал зөвхөн удирдах ажилтны зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.

14.8 Гагнуурын аппаратыг цахилгааны самбарт залгахдаа техникийн паспортанд заагдсан утсаар холбож ажиллуулна.

14.9 Гагнурын аппаратыг засварлах ажлыг гагнуурчин өөрөө хийхийг хориглоно. Зөвхөн мэргэжилийн цахилгаанчин засварчдаар гүйцэтгэнэ.

14.10 Гагнуурын аппаратын их биеийн газардуулгагүй, тэжээлийн утас шалбарч гэмтсэн, техникийн паспортад заагдсан шаардлагыг хангаагүй тохилдолд ажиллахыг хориглоно.

14.11 Онц аюултай ажил гүйцэтгэх үед зохих хамгаалалт заавал хийгдсэн байх ба электрод солих түр амрах зэрэг цахилгаан гүйдлийг автоматаар салгаж байна.

14.12 Гагнигдаж байгаа бүтээгдэхүүнийг хураахдаа зам талбайг таглах, ажлын байрыг хэт давчуу болгох зэрэг зөрчилгүй байлгана.

14.13Нойтон, чийгтэй, халтиргаатай газарт хамгаалалтын хэрэглэл, тоноглолгүйгээр ажиллахыг хориглоно.

14.15 Гагнуурын ажлыг тэсрэх, дэлбэрэх, хялбар шатах материалтай газарт хийхийг хориглоно.

14.16 Цас, бороо орж байх үед гагнуурын ажил хийхийг хориглоно.

14.17 Олон гагнуурчин нэг шугаман дээр янз бүрийн өндөрт ажиллах нөхцөлд халуун хайлмаг уналт, бутралт ойчиж болохуйц зүйлээс хамгаалсан хаалт, хамгаалалт тавьж ажиллана. Хамгаалалтгүй бол ажил хийхээс татгалзаж болно.

14.18 Нефтийн гаралтай бүтээгдэхүүн агуулж байсан сав тоноглол гагнахдаа тэсрэх аюултайг анхаарч, урьдчилан сайн цэвэрлэж, ингэхдээ эхлээд халуун усаар, дараа нь халуун уураар 2-3 цаг үлээлгэж, каустик содоор угаах ба үүний дараа бүх хаалга, тагыг нээлттэй байдлаар гагнаж болно.( аргал, хомоолын утаагаар сайн утах )

14.19 Гагнуурчин гагнаж байгаа зүйл, гагнуурын аппаратын газардуулгыг ажлын дундуур шалгаж байна.

14.20 Гагнуурыг өвдөг, тохой дээрээ тулж хийх, хэвтээ байрлалаас гагнавал өвдгөвч, тохойвч, элгэвч хэрэглэх бөгөөд тэдгээр нь галд тэсвэртэй материалаар хийгдсэн байх шаардлагатай байхаас гадна цахилгаан гүйдэл тусгаарлах чадвартай байна.

14.21 Битүү сав, тоноглол дотор гагнуур хийхдээ гагнуурчинд шаардлагатай үед нь тусламж үзүүлж чадах ззаварчлага авсан хүн гагнуур хийж байгаа байр, савны гадна байх шаардлагатай. Битүү сав тоноглол нь даралт хий, угаартай байвал гагнуур хийхийг хориглоно.

14.22 Гагнуур хийж байх үедээ галын аюулгүй байдлыг чанд сахин, галын хэрэгсэл, хаалт хамгаалалтыг таглах, элдэв зүйлс хурааж овоолохыг хориглоно.

14.23 Цахилгаан гагнуурын утсыг хүчилтөрөгчийн болон ацетилений шлангитай орооцолдуулах, тэдгээрийн дэргэд гагнуурын ажил хийхийг хатуу хориглоно. Гагнуурын утсыг хүчилтөрөгч, ацетлины шугамаас 1 м-с гадна байлгах хэргэтэй.

15. Цахилгааны ажлын үед мөрдөх аюулгүй ажиллагааны заавар

15.1 Гал хамгаалагч залгуур, салгуур, дамжуулагч зэрэг цахилгаан дамжуулагч төхөөрөмжийн тусгаарлагдаагүй хэсгийг барилгын талбайд ил байрлуулахдаа хүн хүрэхгүй өндөрт эсвэл гадуураа хайслагдсан байранд тавина. Чийгтэй нойтон талбайд цахилгаан багаж хэрэглэхдээ анхаарал болгоомжтой ажиллана.

15.2 Цахилгаан хөдөлгүүр, төхөөрөмж, гэрэлтүүлэгийн болон бусад зориулалтын шугам зэрэгт засвар хийсэний эцэст тэжээлийн болон дамжуулагч утасны үзүүрийг тусгаарлан хөндийрүүлнэ.

15.3 Цахилгаан машин механизм, багаж хэрэгсэлийн залгуурыг тусгай хайрцаганд байрлуулж, газардуулга хийж, тусгайлан бэхлэж суурьлуулж тавина.

15.4 Машин механизм, багаж хэрэгслийн цахилгааны гэмтэл, засварыг мэргэжилийн цахилгаанчин хийж гүйцэтгэнэ.

15.5 Барилгын талбайд түр буюу суурин байрлуулах цахилгаан төхөөрөмж, цахилгааны шугамыг угсрах, ашиглахад ажиллаж байгаа ажилтан нь цахилгаан гүйдэлд нэрвэгдсэн хүмүүсийг цахилгаан шугамаас салгах болон анхны тусламж үзүүлэх, авран хамгаалах арга ажиллагаанд суралцсан байна.

16. Галын аюулгүйн зааварчилгаа

16.1 Нефть бааз, агуулах, шатахуун түгээх станц, засварын цехэд ажил гүйцэтгэх явцад үндсэн болон гэрээт ажилчид доорхи дүрмийг чанд сахина.

16.2 Шатахуун түгээх станцад, Резервуарын паркын талбайн 20 метрийн радиус дотор ил гал гаргах, гагнуур хийхийг хориглоно. Гагнуур хийх тохиолдолд удирдлагын зааварын дагуу удирдах ажилтанг байлцуулж, галын хорыг бэлэн байдалд бэлтгэсэний дараа ажлыг гүйцэтгэнэ.

16.3 Насосны станцд ажиллах явцад 40 метрийн радиус дотор ил гал гаргах, тамхи татах, гагнуур хийхийг хориглоно.

16.4 Нефть шүүлтүүр, ачилт хийгдэгүй авто эстакадын талбайд ажиллах явцад 50 метрийн радиус дотор ил гал гаргах, тамхи татах, гагнуур хийхийг хориглоно.

16.5 Ачилт хийгдэж байгаа авто эстакадын талбайд ажил гүйцэтгэх үед 100 метрийн радиус дотор ил гал гаргах, тамхи татах, гагнуур хийхийг хориглоно.

16.6 Дээрхи ажлын үед гагнуур хийх шаардлага гарвал захиалагч компани болон удирдлагын зүгээс холбогдох албан тушаалтанг байцуулан, тэдгээрийн хяналтан доор галын хорыг бэлэн байдалд тавьсаны дараа ажил явуулна. Зөвшөөрөлгүй ажил эхлэхийг хатуу хориглоно.

16.7 Хэрэв та галд өртвөл:

Ш Хаалттай байгаа хаалгыг гарын араараа тэмтэрч мэдрээгүй бол бүү онгойлго. Хаалга халуун бол өөр гарц хай. Өөр гарц үгүй тохиолдолд хаалганы зай завсрыг боломжтой зүйлээрээ халхал;

Ш Амьсгалах боломжтой байгаа бол хаалгатай аль болох ойр байж өрөөгагааржуулахын тулд цонхыг онгойлго, болохгүй бол цонхыг хагал;

Ш Хэрэв хувцас чинь галд өртвөл зогс, хэвт, өнхөр. Гүйж болохгүй. Гүйхэд галыг хүчилтөрөгчөөр тэтгэж улам ихээр шатаана;

Ш Таны хамтрагсдын нэг галд өртвөл хүрэм, хөнжил, гудас мэтийн зүйлээр түүнийг ороо.

Галын хууурай нунтаг унтраагуур хэрэглэх зааварчилгаа

Нэг. Зориулалт

Манай компани нь Хятад, Солонгос улсад үйлдвэрлэсэн галын нунтаг унтраагуур ашиглаж байна. Эдгээр гал унтраагуур нь шатах тослох материал, хатуу эд юмс, шатамхай хий зэрэг 3-н орчинд гарсан галыг унтраана. Мөн 1000в хүртэл хүчдэл бүхий цахилгаан тоноглолд гарсан галыг унтраахад хэрэглэнэ.


Хоёр.Ажиллуулах зарчим

Хэрэглэж эхлэхээс өмнө сайн сэгсэрч, нунтаг бодисыг сийрэгжүүлнэ. Дараа нь салхины дээд талд зогсч, лацны түгжээг мултлан галын голомтруу хошууг чиглүүлэн бариулыг атгана.

Гурав. Хадгалах нөхцөл

Шалнаас дээш 1.3-1.5 метрийн түвшинд тусгай тавцан дээр байрлуулна. Гадаа болон нарны шууд тусгалд, цас бороотой, чийгтэй нөхцөлд хадгалж болохгүй.

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ

УРЬДЧИЛАН ХАНГААГҮЙ АЛИВАА АЖИЛ

ТИЙМ Ч ЧУХАЛ БИШ ГЭДГИЙГ ҮРГЭЛЖ

САНАГТУН!

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
ширмээ (зочин)

баярллаа энэ их хэрэгтэй юм байна

altanbosgo (зочин)

yostoi bayrllaa odo mongold ene zvvl yostoi tutmag bga

MO (зочин)

Bayarlalaa yag haij bsiin

Зочин

маш их баярлалаа, ПО, КОВШний жолоочийн, кранистийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа оруулж өгч тус болно уу, танд ажлын амжилт хүсье

баярмаа (зочин)

маш мх баярлалаа. Яг хайж байсан зүйлээ оллоо.

Зочин

tanind induu operatoriin ekskabatoriin xodolmoriin ayulgui ajilgaanii talaar baibal ogooch

идэр (зочин)

барилгын дээврээр дэлэгрэнгүй мэдээлэл байнуу төрөл аюулгүй ажиллагаа зэрэг

buyanaa (зочин)

баярлалаа хайж байсан мэдээлэлээ оллоо ковш, экскаватор, кранистын аюулгүй ажиллагааны зааварчилгааны загвар байвал өгч туслаач

төгсөө (зочин)

баярлалаа маш хэрэгтэй зүйл байна.Уул уурхайн аюулгүй ажилгааны зааварчилгаа байвал өгч тусална уу?

баагий (зочин)

баярлалаа,хэрэгтэй мэдээллүүд бна.Хэт өндөрт дээрээс унжиж ажилладаг хүмүүст зориулсан аюулгүйн зааварчилгаа бвал өгч тусална уу!

tsagana (зочин)

yaag haij bsn zvilee ollo bayarlaa a a a
talbain zohin baiguulaltin talaar material bwl tuslaach

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)